Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ

106488b22dc1426307e87e52186fd26c-78zdeew6w61fxhckv9vuipvy8i0n40ay2wh23fr9q2o.jpg

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-23-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 21 аймгийн 77 суманд 80 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 20, гал түймэр- 46, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-8, геологийн гаралтай аюулт үзэгдэл-14 байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 10 нь том хүн, 3 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top