Хятадад сургуулийн дээвэр нурж 11 хүн амиа алджээ

64bdefa198034.png

Хятадын зүүн хойд хэсэгт аадар бороо орсны улмаас сургуулийн биеийн тамирын заалны дээвэр нурж, одоогийн байдлаар 11 хүн амиа алдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Холбогдох албаныхны мэдээлснээр, биеийн тамирын заалны дээвэр нурах үеэр 19 хүн дотор нь дарагдсан байна.Тэдний олонх нь хүүхдүүд байсан гэж нүдээр үзсэн гэрчүүд хэвлэлүүдэд мэдээлсэн ч албан ёсоор батлагдаагүй байгаа аж. 

Нуранги доороос аварсан 15 хүнээс дөрөв нь л амьд үлджээ.

Цагдаа нар Хар мөрөн мужийн Чичхар хотын барилга хариуцсан албан тушаалтныг баривчилжээ. Албаныхны мэдээлснээр дөрвөн хүн зугтаж чадсан байна.

Сургуулийн дээвэр дээр галт уулын шилний нэг хэлбэр болох перлит хэмээх бодисыг овоолсон байсан бөгөөд борооны усанд норж, орон нутгийн цагаар ням гаргийн 15:00 цагт дээвэр нурсан гэж шалгалтын хүмүүс мэдэгджээ.

scroll to top