1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дээд буурт” гэдэг газарт иргэн Ч /52 настай, эмэгтэй/ 2016.03.17-ны өдрийн 19:25 цагийн орчим малдаа өвс өгч, хаших гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.03.18-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, тус сумын цагдаагийн хэсгээс 4 албан хаагч, 1 автомашин, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр сумын ойр орчмын Дээд буурт, Доод буурт, Нумтын даваа зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад өвөлжөөнд нь үзлэг хийхэд иргэн Ч нь нас барсан байдалтай байсныг олж 2016.03.18-ны өдрийн 03:30 цагт цогцсыг аймгийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Цасанд саатсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Бөхөн-Уул” гэдэг газар автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 04:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, Булган аймгийн Ингэт сумаас Орхон аймгийн чиглэлд явж байсан 92-43 БУА улсын дугаартай “Тоёота корона” загварын автомашинтай 3 иргэн цасанд суусан байсныг гарган аюулгүй болгосон.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн нутаг “Ширээтийн-Энгэр” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн автобуснууд цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 04:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан “РАО” зорчигч тээврийн компанийн 15 зорчигчтой 54-18 УНА улсын дугаартай, 17-32 УБН улсын дугаартай “Каросса” загварын автобус цасанд суусан байсныг гарган аюулгүй болгосон.
2.Аюулт үзэгдэл талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авч. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонинд 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонь 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 94 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Нөөлөгт багийн “Хөх хадны булаг” гэдэг газар малчин Г-гийн 4 хонь 2016.02.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 259 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баян сумын Сант багийн “Өндөр цагаан” гэдэг газар малчин Т-гийн 86 хонинд 2016.02.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 258 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонинд 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Булгийн цагаан-Овоо” гэдэг газар иргэн С-ийн 32 хонинд 2016.02.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Аман хужирын бор нуруу” гэдэг газар иргэн Ч-гийн 37 хонинд 2016.02.21-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 289 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Их-Уул багийн “Зараагийн Буян-Овоо” гэдэг газар иргэн Б-гийн 7 хонинд 2016.02.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар малчин Ч, Н, Я нарын 3 үхэр 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Зоогийн хот” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Бүдүүн-Ухаа” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн гол” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Өндөр толгой” гэдэг газар малчин О-гийн 1 нохой 2016.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Цөнхлөг” гэдэг газар малчин О-гийн 2 хонь, 1 ямаа 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Өвөр нумт” гэдэг газар малчин М-ийн 1 ямаа 2016.02.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
3.Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн хоолой” гэдэг газар /сумын зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, нийт 72 хүн ажиллаж, 2016.03.17-ны 19:47 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 20 дугаар отрядаас 21 албан хаагч, хилийн 5, 6, 7 дугаар заставаас 15 албан хаагч хүч нэмэгдүүлэн гаргаж нийт 108 хүн ажиллаж, 06:40 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Хээрийн түймэрт Матад сумын Эрдэнбадрах багийн “Лагийн хонхор” гэдэг газар малчин Д-гийн 2 гэр, 40 бог мал, өвөлжөө саравч өртөж шатсан тухай мэдээлсэн.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 06:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /22 настай, эрэгтэй/ өртөж нас барсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 14:24 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 15:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн 48 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5.Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын урд автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 07:28 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, 85-69 УБР улсын дугаартай “Хондо Севик” загварын автомашин, 39-19 УНК улсын дугаартай “Портер” загварын автомашинтай мөргөлдөж иргэн Б /38 настай, эрэгтэй/, Б /19 настай эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгний хэсэгт хавчуулагдан гэмтсэн байсныг гарган НТТТөвийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР