ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь энэ сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн голомтод анхны өндрөөс аврах ажиллагааг зохион байгуулж, иргэний амь насыг авран хамгаалсан.
Тус анхны нислэгт оролцсон БНФУ-ын Хэли-Юнион компанийн болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад талархал илэрхийлж, “Батламж” гардууллаа.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл 73 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн, 107 иргэнийг /том хүн-72, хүүхэд-35/ эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.