Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд айлын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.03.19-ний өдрийн 12:26 цаг хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, Э /5 настай, эрэгтэй/ хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг дүүргийн Цагдаагийн байгууллагатай хамтран аюулгүй гаргаж ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд айлын тагтнаас бага насаны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.03.19-ний 02:10 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, А /4 настай, эрэгтэй/ хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг аюулгүй гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

2.Аюулт үзэгдэл талаар:

Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Баянхонгор аймгийн Баацагаан сумаас зүүн урд зүгт 15 км-ийн зайд “Нарийн гол” /У-99059I, Ө-45049I/ гэдэг газарт 2016.03.18-ны өдрийн 14:09:54 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээлсэн. Тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Эрдэнэбат аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн урд зүгт 180 км /У-99059I, Ө-45049I/-ийн зайд 2016.03.18-ны өдрийн 19:35:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээлсэн. Тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай Газар хөдлөлийг бүртгэх “Алтай” станцын эрдэм шинжилгээний ажилтан Б.Батболд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Өмнөговь аймгийн Булган сумаас баруун хойт зүгт 49 км-ийн зайд Дэн багийн “Хайрхан эрэг” /У-102099I, Ө-44028I/  гэдэг газарт 2016.03.18-ны өдрийн 19:44:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээлсэн. Тус нутгийн иргэдийн гэрт нь яндан хөдлөх, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарч, гадаа явж байсан хүнд газар дайвалзах шиг мэдрэгдсэн. Учирсан хохирол байхгүй тухай сумын Засаг дарга Ү.Баяртогтох аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.  

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авч. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонинд 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонь 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 94 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Нөөлөгт багийн “Хөх хадны булаг” гэдэг газар малчин Г-гийн 4 хонь 2016.02.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 259 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баян сумын Сант багийн “Өндөр цагаан” гэдэг газар малчин Т-гийн 86 хонинд 2016.02.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 258 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонинд 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Булгийн цагаан-Овоо” гэдэг газар иргэн С-ийн 32 хонинд 2016.02.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар малчин Ч, Н, Я нарын 3 үхэр 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;       

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7  багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг  устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн гол”  гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Өндөр толгой” гэдэг газар малчин О-гийн 1 нохой 2016.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Хар хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 хонь 2016.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн хоолой” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.03.17-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, 8 автомашин, нийт 72 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.03.17-ны 19:47 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 20 дугаар Отрядаас 21 албан хаагч, 2 автомашин, Хилийн 5, 6, 7 дугаар заставаас 15 албан хаагч, 3 автомашин хүч нэмэгдүүлэн гаргаж нийт 108 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.03.18-ны өдрийн 08:40 цагт бүрэн унтраасан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1, мэдээллийн 1  дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.19-ний өдрийн 03:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн цэргийн зуны байранд гал гарсан тухай дуудлагыг 2016.03.18-ны өдрийн 08:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.19

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top