“Жайка” ОУБ-ын мэргэжлийн багийн гишүүдтэй цахим хурал хийлээ

viber_image_2023-07-31_12-45-33-464.jpg

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн  Япон Улсын “Жайка” ОУБ-ын мэргэжлийн багийн гишүүдтэй цахим хурал хийлээ.

 Хурлаар БОАЖЯ-аас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд болон Хөвсгөл нуурт живсэн машин техникийг илрүүлэх, татан гаргах талаар ирэх наймдугаар сарын 01-04-ний өдрүүдэд газар дээр нь ажиллаж, судалгаа хийх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top