Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн  баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар  баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар  борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор +19+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр +36+41 градус,  говийн бүс нутгийн хойд  хэсэг, Хэнтийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр  +30+35 градус, бусад нутгаар +27+32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8 м/с, +30+32 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр нутгийн хойд хагаст  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7+12 градус, өдөртөө +19+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21+26 градус, өдөртөө +34+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +14+19 градус, өдөртөө +27+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10+15 радус, өдөртөө +20+25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо хүнсний дэлгүүр утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 07:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн хүнсний дэлгүүрийн 2х3 метрийн хэмжээтэй агуулахын өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 6 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн “Улаан толгой” гэдэг газар  / аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ 07.29-ний өдрийн 19:40 цагийн орчим суудлын автомашин шатсан тухай мэдээлэлийг 07.31-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Иргэн Г-ийн “Приус-30” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын  газарт мэдэгдсэн.         

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн 1.5х2 метрийн хэмжээтэй өрөө, эд хогшил шатаж байсныг 15  минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхойгүй 6х15 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн “Арын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 305 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 17:43 цагт түймрийг цурманд оруулж, доторхи мод, хөвдний уугилтыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га талбай шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top