Галыг бүрэн унтраалаа

364791144_589143156748866_5147904883812654570_n.jpg

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:35 цагт галын тархалтыг зогсоон, 10:05 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчдыг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан байна.

scroll to top