Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар харилцан мэдээлэл солилцлоо

DSC0298.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Швейцарын хөгжлийн агентлагийн Төв болон Хойд Азийн Хөгжлийн хөтөлбөрийн дарга, ноён Тьерри Умбертэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян ОБЕГ-аас хамтран Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа  “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн олон улсын Эрэн хайх, авран туслах зөвлөлдөх багийн ангилал бүхий дунд шатны аврах багтай болох зорилгод том түлхэц болох хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд бүх төрлийн дэмжлэг үзүүлж,  эрэн хайх, аврах ажиллагааны техник аргазүйн зааварчилгаагаар хангаж, сургагч багш нарыг бэлтгэх, аврагчдыг чадавхжуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хандивласанд болон аврагчдыг дадлага сургууль хийх модуль сургалтын төвийг барьж байгуулахад туслалцаа үзүүлэх зэргээр бүх талаар хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард БНТУ-д болсон газар хөдөлтийн үеэр үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын аврах багийн талаар мэдээлэл солилцож,  хамтран хэрэгжүүлж байгаа төслийг амжилттай хэрэгжүүлэх, БНХАУ-тай хамтран гурван талт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч бүх талаар дэмжин ажиллахаа ноён Тьерри Умбер хэлсэн үгэндээ онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.    

scroll to top