Онцгой байдлын албанд шагналын хур буулаа

9X1A1714.jpg

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Нямбаярын Уламбаяр нарыг шагналаа.

9X1A1724

Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Хангалт үйлчилгээний ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Сономын Бямбасүрэн, “Цэргийн гавьяаны одон”-оор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын дэд хурандаа Адъяахүүгийн Батбаяр, мөн хэлтсийн нягтлан бодогч, онцгой байдлын хошууч Хүүхэндүүгийн Мөнхбаяр, Аврах тусгай ангийн захирагчийн орлогч, штабын дарга, онцгой байдлын хурандаа Бямбажавын Батсайхан, Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Түгжчамбын Сүхбаатар, “Алтан гадас одон”-гоор ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын архивын эрхлэгч, онцгой байдлын хошууч Санждоржийн Оюунгэрэл,ОБЕГ-ын ахмад ажилтан Сэр-Одын Хүрэлсүх, мөн газрын ахмад ажилтан Агваанданзангийн Оюунчимэг нарыг шагналаа.

9X1A17289X1A1740

Шагнагдсан албан хаагчдын шагналыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр ОБЕГ дээр гардуулсан юм.

Түүнчлэн “Цэргийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, онцгой байдлын хошууч Жанцандоржийн Тэрбиш, Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах чиглэлийн ахлах мэргэжилтэн,  онцгой байдлын дэд хурандаа Цэдэвийн Нямбаяр, мөн газрын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Алтангэрэлийн Алтанбагана, мөн газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэлийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Жамъянгийн Жаргалсайхан нарын 23 албан хаагчийг, Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан оператор, онцгой байдлын ахлах ахлагч Баярбатын Должинхорол, Хангалт үйлчилгээний ангийн үйлчлэгч Дүгэрийн Бямбаа нарын 7 албан хаагчийг шагнасан юм.

9X1A18429X1A18529X1A18479X1A18069X1A1809

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Банзрагчийн Батболдыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар Хангалт үйлчилгээний ангийн их эмч, онцгой байдлын ахлах дэслэгч Энхтүвшингийн Өлзийжаргалыг Эрүүл мэнд, спортын яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.

9X1A1818

9X1A1821

scroll to top