Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн байна

Bel2_10823.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт , зуншлага энэ сарын 10-ны байдлаар  нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 10 орчим хувьд муу (гантай), бусад нутгаар дунд байна.

Тодруулбал,  Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэрийн нийт, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу (гантай), бусад нутгаар дунд (гандуу) байна.

scroll to top