Гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

362683285_584792773850571_5066719397012761968_n.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас Эг, Бэлтэс, Үүр, Хангай нурууны Чулуут, Хануй, Хэнтий нурууны Онон, Барх  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна. 

 Сэлэнгэ, Орхон /Сүхбаатар /, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон, Балж /Дадал/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Чойбалсан/, Хүдэр /Хүдэр сум/, орчимд үерийн түвшинг 5-85 см мөн Хөгшин-Орхон гол /Хархорин/ Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг давсан байдалтай  байна.

Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан  ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top