1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд явж байсан хүн тээврийн дунд оврын автобус /25 зорчигчтой/ шаварт суусан тухай дуудлагыг 2016.03.20-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “БСОД” ХХК-ийн жолооч Г-гийн 29-99 ДАХ улсын дугаартай “Каунтри” загварын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан. Буцах замдаа иргэн Б-гийн 3 зорчигчтой УНГ 48-43 улсын дугаартай “Хайлюкс”, иргэн М-ийн 2 зорчигчтой 85-68 УБУ улсын дугаартай “Стимо”, иргэн Д-гийн 1 зорчигчтой 05-40 УНР улсын дугаартай “Кантерь” загварын автомашинуудыг тус тус татаж гаргасан. /Нийт 34 иргэн/
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжинд айлын гэр шар усны үерт автлаа гэсэн дуудлагыг 2016.03.21-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашин, “Дархан ус суваг” ТӨХК-ийн хүнд даацын техник хэрэгсэлтэйгээр үерийн усны голдирлыг өөрчлөхөөр ажиллаж байна. /Нийт 5 гудамжийн айлууд үерт автсан/.
2.Аюулт үзэгдэл талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авч. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонинд 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонинд 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 94 хонинд 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баян сумын Сант багийн “Өндөр цагаан” гэдэг газар малчин Т-гийн 86 хонинд 2016.02.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 258 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонинд 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн гол” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Өндөр толгой” гэдэг газар малчин О-гийн 1 нохой 2016.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Хар хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 хонь 2016.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин У, Б нарын 2 үхэр 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3.Ой, хээрийн түймэр:
Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Уулын гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 83 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.03.19-ний өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 24 иргэн, 2 автомашин, нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016:03.19-ний өдрийн 17:58 цагт цурамд оруулсан. /Түймэрт 1,5 орчим га талбай өртсөн/.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 1, дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд эзэн нь тодорхойгүй айлын үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.20-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.20-ны өдрийн 21:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Асар төв” зочид буудлын гадна зогсоолд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.20-ны өдрийн 14:47 цагт хүлээн авч
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 21 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн А-гийн 50-48 ДАР улсын дугаартай, “Старекс” загварын автомашин шатаж байсныг тус тус ажиллаж унтраасан.
5.Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 30 дугаар байрны цахилгаан шатанд хүн гацсан байна гэсэн дуудлагыг 2016.03.20-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /50 настай, эмэгтэй/ цахилгаан шатанд гацсан байсныг гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР