Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль болно

.bmp

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх юм.  Тухайн өдөр 16:00 цагаас эхлэн дуут дохиоллын 60 ширхэг цамхаг, өргөн нэвтрүүлгийн 3 телевиз, 10 FM радиогоор аваарын дохио болон дуу бичлэг, гар утсанд тань мессеж очих тул доорх заавар /бичлэг/-ын дагуу дадлага сургуульд идэвхтэй оролцоно уу.

scroll to top