Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

368338000_599529909043524_5120246608277464122_n.jpg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн пасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 14:02 цагт зогсоосон.

Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top