Онцгой байдлын байгууллага 41 алба хаагчаар бүл нэмлээ

viber_image_2023-08-21_18-02-26-421.jpg

Онцгой байдлын байгууллагын  төрийн тусгай алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тус албанд шинээр томилогдсон алба хаагчдаар төрийн тусгай алба хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтаа амжилттай дүүргэсэн 41 албан хаагч оролцон тангараг өргөсөн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай алба хаагчдад Монгол төрийнхөө сүлдэнд тангараг өргөж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эгнээнд орж ирж байгаад нь баяр хүргэж, мэргэжлийн өндөр чадвартай, оюунлаг, ёс зүйтэй байх ёстойг онцлон сануулсан. Мөн үндэсний аюулгүй байдал, цаашлаад бүс нутаг, иргэн бүрийнхээ аюулгүй байдлын төлөө ажилладаг Онцгой байдлын алба эрэмгий, эрч хүчтэй залуусаар хүч нэмж байгаад талархал илэрхийллээ. 

Түүнчлэн шинээр тангараг өргөсөн алба хаагчид болон тэдний ар гэрийнхэнд Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж болон Үндэсний аврах бригадын музейг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top