Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25+30 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21+26 градус, бусад нутгаар +17+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +15+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +14+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +22+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна. 25-ны өдрөөс нутгийн баруун хагаст дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэр:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 4 дүгээр хороо, Мал тууврын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:05 цагт очиход тус тоотод иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 тоотод иргэн Э-ийн 6х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 13:29 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:32 цагт очиход шинээр баригдаж байгаа барилгын хашаанд хураалгаатай барилгын материал, 7 давхар барилгын зүүн урд тал хэсгийн гадна тал болон барилгын дотор эд хогшил, бараа материал   шатаж байсныг 1 цаг 13 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 40 минут тус тус ажилласан. (Гал түймрийн тархалтыг 14:02 цагт зогсоож, 14:45 цагт бүрэн унтраасан)

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороо, Хувьсгалчдын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 18:52 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:01 цагт очиход тус тоотод иргэн Н-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, 205 дугаар байранд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 20:15 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:27 цагт очиход орцны хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 20:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:51 цагт очиход тус тоотод иргэн Б-ны 6х8 метрийн хэмжээтэй байшин, 6 ханатай гэр шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймаг, Баян-Уул сум. Бэрх багийн Шинэстэй гудамжнаас 08.14-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Б нь гэрээсээ согтуу гарч яваад сураггүй болсон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд “Улз” голын усанд осолдсон байж болзошгүй тул дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг сумын Засаг даргын Тамгын газраас 08.21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Б/52 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 16:10 цагт сумын төвөөс эхлүүлж, сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-т Бэрх багийн “Мянган нарс” гэдэг газар хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:22 цагт түр зогсоосон. 08.22-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга:Дорноговь аймаг, Сайншанд сум. 2,6,8 дугаар баг, Сайхандулаан сумын 1 дүгээр баг 08.20-ны өдрийн 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллүүдийг 08.21-ний өдрийн 06:00 цагаас хүлээн авсан.

Шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд 8, нийт 24 өрхийн 24 гэр нурж эвдэрсэн, мөн Сайншанд суманд 9 хүлэмж, 2 байшингийн дээврийн төмөр хууларч, 1 автомашин, 1 байшингийн цонх хагарсан. 08.21-ний өдөр тус сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top