Шатар, даамын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

Олон улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 52 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хорооны гишүүдийн дунд шатар, даамын 2016 оны аварга шалгаруулах тэмцээнийг 2-р сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Шатрын тэмцээнд 18 ахмад настан оролцож 1-р байрын спортын мастер Х.Мөнхжаргал, 2-р байрыг ахмад настан дэд хурандаа А.Энхбат эзлэв.

Даамын тэмцээнд 13 ахмад насан оролцож хурандаа Х.Мөнхжаргал 1-р байр, 2-р байрыг ахмад настан Б.Карл нар тус тус эзэлж ахмадын хорооны шагналаар шагнагдав.

Мөн олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны хэмжээнд зохион байгуулсан волейболын тэмцээнд Комиссар С.Цогтбаатар ахлагчтай ахмадын хорооны баг тамирчид идэвхитэй оролцлоо.

 

scroll to top