“Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдаан буудлагын тэмцээнээр үргэлжилж байна

J1A1477-1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдаан өнөөдөр /2023.08.25/ Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн буудлагын талбайд үргэлжилж байна.

Эхний өдөр цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест болон илтгэх ур чадвараараа өрсөлдөж, авхаалж самбаагаа сорьсон залуу офицерууд өнөөдөр “Гар буу”-ны хоёр даалгавар, “Карбин”-ы нэг даалгавар гүйцэтгэж байна.

Нийт залуу офицерууддаа амжилт хүсье!

scroll to top