МХН-ийн гишүүнээр 8 хурандааг элсүүлэв

2016 оны 1, 2-р сард Монгол хурандаа нийгэмлэгийн шугамаар зохион байгуулсан удирдах зөвлөлийн хурал, цуглаанд онцгой байдлын клубыг төлөөлөн 5 удаа оролцож үүрэг, чиглэл авч ажиллав.

МХН-ийн гишүүнээр 8 хурандааг элсүүлж гишүүний үнэмлэх тэмдэг олгуулах арга хэмжээ авав. Монгол хурандаа номын 3,4-р ботийг борлуулах арга хэмжээ авч ОБЕГ, харьяа анги, салбар, аймаг нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсүүдэд хуваарилан хүргүүлсэн бөгөөд Монгол хурандаа номын 5,6-р ботид.6 хүний материал бэлтгэн хүргүүлж хэвлүүлэхэд бэлэн болж байна.

Монгол хурандаа цол бий болсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Шатар, биллярд, теннисний тэмцээнд онцгой байдлын албаны хурандаа нарын баг амжилттай оролцож Биллярдын тэмцээнд Д.Хишигбаатар, Ч.Хүрэлтогоо нарын баг 2-р байр, шатрын тэмцээнд Хурандаа С.Цогтбаатар, Ш.Ганболд, Д.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй баг 2-р байр, теннисний тэмцээнд Хурандаа Ж.Пүрэв, О.Ганхуяг, Д.Цоггэрэл, Б.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид 4-р байранд тус тус шалгарч ойн нэрэмжит шагналаар шагнагдлаа.

Монгол хурандаа нийгэмлэгийн шугамаар Онцгой байдлын албаны хурандаа нараас Б.Дашдэлэг, Ш.Болдбаатар нарыг төрийн дээд шагналд тодорхойлж, нэг хүнийг салбарын шагналаар шагнуулж, Онцгой байдлын албаны төлөө 1-р зэргийн медалиар Зэвсэгт хүчин онцгой байдлын салбар зөвлөлийн гишүүн хурандаа Ц.Цэдэндамбаа, И.Дамдинсүрэн, Ж.Жамбалжав нарыг шагнуулав.

Монгол Улсад хурандаа цол бий болсны 80 жилийн ойн арга хэмжээнд Онцгой байдлын албаны удирдах ажилтан, нийгэмлэгийн гишүүн хурандаа нараас 30 гаруй хүн оролцож Улсын баатар хурандаа Дандарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд идэвхитэй оролцлоо.

 

 

scroll to top