Шилдэг офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

IMG_3385.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Шилдэг офицер шалгаруулах анхдугаар тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас 5 эрэгтэй, 3 эмэгтэй алба хаагч амжилттай оролцлоо.

Тус тэмцээний гадаад хэлний төрөлд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахлах мэргэжилтэн, дэслэгч А.Энх-Ариун тэргүүлсэн бол ОБЕГ-ын мэргэжилтэн, ахмад Д.Нацагдорж илтгэх урлагийн төрөлд гутгаар байр эзэлсэн юм.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Шилдэг эмэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Н.Дэлгэрмаа, Шилдэг эрэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Г.Жавхлантөгс нар шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top