Ухаалаг технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

viber_image_2023-08-29_14-51-08-165.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэслэгч Б.Одгэрэл  АНУ-ын Небраска Линкен их сургуультай хамтран тус улсын Хөдөө аж ахуйн хэлтсийн санхүүжилтээр “Ухаалаг технологийг буудайн тариаланд ашиглах нь-2020-2023” төслийн Монгол талын зохицуулагчаар ажиллаж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд  АНУ-ын Небраска Линкен их сургуулийн ухаалаг технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж,  тус чиглэлээр судалгаа хийж байгаа профессорын баг, судлаач нартай уулзлаа.

Уулзалтаар  аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд шинээр нэвтэрч байгаа техник, технологийн ололт амжилт, хиймэл оюун ухааныг судалгаанд ашиглах боломж болоод АНУ-ын профессор багш нарын хичээлд цахимаар хамрагдах боломжийн талаар санал солилцсон юм.

Төслийн санхүүжилтээр Онцгой байдлын их сургуульд гамшиг судлалын салбарт сургалт, судалгаа хийх зориулалт бүхий олон сувгийн камертай “MAVIC 3E RTK” загварын дроныг хүлээлгэн өглөө гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top