Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулган”-ыг ирэх есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан шинийн 15-ны билигт энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг 5 байгууллагын 25 залуу офицер гал голомтоо бадрааж байна.
Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гончигдорж, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны нохой сургагч, дэслэгч Б.Баярдаваа, мөн албаны нохой сургагч, дэслэгч Л.Бат-Эрдэнэ, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч М.Батпүрэв, Эрэлч нохойн албаны эмч, дэслэгч Ч. Сарантуяа нар хуримлаж байгаа юм.
Гал голомтоо бадрааж байгаа нийт алба хаагчдадаа аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.