Намрын эхэн сарын шинийн 15-ны билигт энэ өдөр Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гончигдорж, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны нохой сургагч, дэслэгч Б.Баярдаваа, мөн албаны нохой сургагч, дэслэгч Л.Бат-Эрдэнэ, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч М.Батпүрэв, Эрэлч нохойн албаны эмч, дэслэгч Ч. Сарантуяа нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 25 алба хаагчийн хамтаар Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийлээ.
Голомтоо бадраасан эдгээр хосуудаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч М.Батпүрэв, Эрэлч нохойн албаны эмч, дэслэгч Ч. Сарантуяа нар нь хоёулаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.