“Гамшгийн орон зайн мэдээллийн системд ажиллах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

643A9740.jpg

Онцгой байдлын байгууллага гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй цаг уурын шинэ сорилтууд тус салбарын алба хаагчдыг тасралтгүй суралцах, мэдээллийг цаг алдалгүй боловсруулдаг байхыг шаардах болсон. Тиймээс алба хаагчдадаа “Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-д гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээлэл бүртгэх, зураглал тайлан гаргах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд зорьж байна.

Энэ ажлын хүрээнд, ОБЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсээс “Гамшгийн орон зайн мэдээллийн системд ажиллах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг орон зайн мэдээллийн системд зураглах, мэдээлэх, удирдлага зохион байгуулалтыг цаг алдалгүй зохион байгуулах, цахим орчны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар алба хаагчдад мэдлэг олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top