Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи  ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур  Монгол-Алтайн уулархаг нутгаар +10+15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +16+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27+32 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, агаарын температур +22+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-ний өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 9, 10-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4+1 градус, өдөртөө +11+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +22+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15+20 градус, өдөртөө +28+33 градус, бусад нутгаар шөнөдөө +4+9 градус, өдөртөө +16+21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сум. Халбан багийн “Тэс” хорооллын 5 дугаар гудамжинд 09.07-ны өдрийн 12:30 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Иргэн Э-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн сум. 6 дугаар багийн “Ивээл” хороололд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:28 цагт очиход тус иргэн Х-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум 9 дүгээр багийн Мандалын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:49 цагт очиход иргэн М-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 18 дугаар хороонд байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:48 цагт очиход иргэн Н-гийн байрны унтлагын өрөөнд эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.            

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянсуудал багийн Булгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны 20:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:35 цагт очиход иргэн М-ийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 14 дүгээр хороо, Хандгайтын 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 00:53 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:58 цагт очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Онги баг, төв автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 03:50 цагт хүлээн авсан.        

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 03:52 цагт очиход иргэн Б-ийн “Хино ранжер U-GD3HJAA” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд талын дугуй шатаж  байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Дорнод аймаг, Халхгол сум. Цогтсүмбэр багийн “Хайлаастын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 370 км-т, сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 12:20 цагт очиход 1 га орчим талбай шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан байсныг шалгасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 25 дугаар хороонд байрны 9 дүгээр давхрын цонхоор 1 хүн унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:08 цагт очиход тус байранд оршин суугч иргэн А/31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, цонхоор үсэрч болзошгүй байсан тул дээврээс аврах олс ашиглан бууж, дотогш оруулан аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top