“Барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор бэлэн байдлын үзлэг явагдаж байна

IMG_0137.jpg

“Монгол Улсын Шадар сайдын 51 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”-ын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын улсын албаны дэргэдэх Мэргэжлийн ангиудын бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэд болзошгүй гамшгийн эрсдэлт аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүссэн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий гурван мэргэжлийн ангийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа юм.

“Барилгын салбар Гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа бэлэн байдлын үзлэг энэ сарын 8, 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Өнөөдрийн тухайд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот 80 ажилтан, алба хаагч, 150 гаруй тусгай зориулалтын багаж, техник хэрэгсэлийг үзлэгт хамруулж, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх багаж, техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top