Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад хур тунадас орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6…+8 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,  13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хороо, 64 дүгээр байранд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 16:09 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:17 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 17 дугаар хороо, 32 дугаар байранд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 02:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:10 цагт очиход хогийн сувагт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 21 иргэн /үүнээс 11 хүүхэд/ гаргасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. Мандал багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 08:32 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:35 цагт очиход иргэн Б-ны 5 ханатай гэр, 4х2 метрийн хэмжээтэй байшин, 3х3 метрийн хэмжээтэй гарааш тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймаг, Эрдэнэ сум. Тамган багийн задгай /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, сумын төв/-д 09.09-ний өдрийн 14:00 цагийн орчим “Христын сүм”-ийн 6х4 метрийн хэмжээтэй амбаар шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:21 цагт хүлээн авсан.

Тус сумын Тамган багийн Засаг даргаар ахлуулсан иргэд 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хороо, Халгайтын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 17:49 цагт хүлээн авсан.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан 18:09 цагт очиход эзэн тодорхойгүй 4х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Туул” зөрлөгийн төмөр замын зурвас газарт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 14:11 цагт очиход “Туул-Амгалан” зөрлөгийн 416-418 дахь километрт төмөр зам дагуу нийт 3.5 га орчим газарт өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраан, “УБТЗ” ХНН-ийн галын хэсгийн гал унтраах ажлын удирдагчид хүлээлгэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top