Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +10…+12 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 17:33 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:40 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Өндөр-Улаан сум. Баянгол багийн “Уран” хорооллын 1 дүгээр гудамжинд гэр шатсан тухай мэдээллийг 09.14-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан.

Тус сумын мэргэжлийн ангийнхан 09.12-ны өдрийн 18:00 цагийн орчим малчин Ё-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны Тайжийн 23-р гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 15:46 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:52 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хорооны Баянхошууны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:48 цагт очиход иргэн У-ын 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 10 дугаар хорооны Зүүн нарангийн 5 дугаар гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:53 цагт очиход иргэн Ц-ын 1.5х1.5 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хадын булаг багийн “Хажуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250  км, сумын төвөөс зүүн хойд  зүгт 80 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийнхан 19:20 цагт түймрийн голомтод очиж 1 цаг 50 минут ажиллаж 21:15 цагт бүрэн унтраасан. 2.2х1.1 км орчим хэмжээтэй /242 га/ талбай шатсан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Даян 6 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ N 48.64496, Е 88.792952 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.         

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.14-ний өдрийн 08:00 цагаас 20:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 16 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар урсаж, 5-7 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.15-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Тариалан сум. Бадрах 7 дугаар багийн Сантын 4 дүгээр гудамж /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс 1 км/ 09.14-ний өдрийн 09:00 цагт иргэн Э нь өөрийн охин Ш-ын гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 21:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар 09.14-ний өдрийн 21:45 цагаас 09.15-ны өдрийн 00:40 цаг хүртэл Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э/60 настай, эмэгтэй/-ийг Бумбатын уулын баруун, зүүн талаар 3 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тухайн иргэн нь 09.15-ны өдрийн 07:45 цагт Дархан-Уул аймагт эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнх нь мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top