Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон.  Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +7+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17+22 градус, бусад нутгаар +11+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 4-9 м/с, +11+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-ний өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 19-ний өдрөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +16+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +21+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +12+17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 6 багийн “Дөрвөлж” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:38 цагт очиход иргэн О-гийн  6х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөө шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум. Тэнгэлэг багийн “Шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 184 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/  09.16-ны өдрийн 12:26 цагийн орчим гэр бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:45 цагт хүлээн авсан.

Тус сумын Рашаант багийн харьяат малчин Б-гийн гэрт ахуйн хэрэглээний газ тэсэрч, 5 ханатай гэр шатаж, малчин Д /27 настай, эмэгтэй/ нүүр хэсгээрээ түлэгдэж, тус сумын Эрүүл мэндийн төвөөс очиж эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 12 дугаар хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:08 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:16 цагт очиход 21-р байрны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.16-ны өдрийн 08:00 цагаас 21:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 25 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар урсаж, 5-8 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.17-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Шаварт суусан: Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хороо, “Хоолт” гэдэг газар 100 зорчигчтой 2 автобус шаварт суусан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 23:23 цагт очиход иргэн О-ын “Хьюндай юнивэрс” загварын автобус, иргэн Ө-ийн “Хьюндай-Аэроспасе” загварын автобус шаварт суусан байсныг 16 минут ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top