Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээг хийх мэдлэг, ойлголт, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ”-ын бүртгэл явагдаж байна.
Мэргэшүүлэх сургалтын бүртгэлийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоотод хийнэ. Холбоо барих утасны дугаар: 51-263549, 80180990, 94080618
Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:
- сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
- элсэлтийн анкет;
- иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
- мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
- сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
- бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг (Төрийн сангийн 100900031406 дансанд) төлсөн баримт.
Жич: Холбогдох материалыг бүрдүүлэн, ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр бүртгүүлнэ.
ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН