1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймагт /13 мм цас/, Баянхонгор /9.8 мм/, Говьсүмбэр /4 мм/, Дорнод /3 мм/, Орхон /1.1 мм/, Сүхбаатар /0.1 мм/ аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 17 дугаар хороо, Модны 2-ын гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 06:51 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 06.55 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 1 дүгээр хороонд ресторанд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:35 цагт очиход рестораны гал тогооны өрөөнд халуун тогоо шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороо, Тэрэлжийн автозамд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 23:04 цагт очиход иргэн Д-ын “Приус-20” загварын суудлын автомашины зай хураагуур шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороо, Ар Хустайн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 13:58 цагт /14:06/ хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:09 цагт очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эзэн тодорхойгүй 7х4 метрийн хэмжээтэй байшингийн гадна хана тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжны автозамд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:12 цагт очиход иргэн Т-ын “Приус-11” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.18-ны өдрийн 09:00 цагаас 19:52 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас баруун урд зүгт “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл нийт 75 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, 6 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.19-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:18 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М/18 настай, эрэгтэй/, Б/45 настай, эмэгтэй/, Л/27 настай, эмэгтэй/, Э/18 настай, эмэгтэй/, М/18 настай, эрэгтэй/, Э/20 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэсэн.
Иргэн Б /74 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган, иргэн Ү /20 настай, эмэгтэй/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Голын усанд суусан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулангийн орчим “Туул” голд 4 иргэн автомашинтай голын усанд суусан автомашины бүхээг дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 11:30 цагт очиход БНСУ-ын иргэн Л/47 настай, эрэгтэй/, Х /56 настай, эрэгтэй/, С/46 настай, эмэгтэй/, С/43 настай, эмэгтэй/ нар “Санта Фи” загварын суудлын автомашинтай “Туул” голын усанд сууж, автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 1 цаг 40 минут ажиллаж аварч гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР