Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа

159A58861.jpg

Онцгой байдлын байгууллагын “Залуу ахлагч нарын цугларалт-2023” үргэлжилж байна.  Ахлагч нар өнөөдөр “Хувь хүний манлайлал” сэдвээр лекц сонсохоос гадна Монгол Улсын Шадар сайдтай уулзав. Энэ үеэр ажил, амьдрал дээр тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж санал солилцсон. Мөн Шадар сайд шилдгийн шилдгээр шалгарсан ахлагч нарын шагналыг гардуулсан юм.

Шилдэг залуу ахлагч нарын цугларалтад нийслэл болон 21 аймгийн Онцгой байдлын газрын 80 гаруй алба хаагч оролцож, цэргийн хэргийн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, буудлагын тэмцээн, бие бялдрын бэлтгэлжилт, багаар ажиллах чадварын тэмцээн гэсэн нийт 5 төрлөөр мэдлэг, оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Ингээд нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлагч П.Сүхбат, эмэгтэйчүүдийн төрөлд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Ганзаяа нар бусдыгаа манлайлан шилдгийн шилдгээр шалгарлаа.

Харин бие бялдрын бэлтгэлжилт тэмцээний төрөлд,

Эрэгтэй- Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлагч Пүрэвсүрэнгийн Сүхбат,

Эмэгтэй-Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч усчин, ахлах ахлагч Цогтбаатарын Балжинням,

Буудлагын тэмцээний төрөлд

Эрэгтэй- нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Базарын Кеншилик,

Эмэгтэй-Тэргүүн байранд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Бат-Эрдэнийн Ганзаяа,

Гадаад хэлний төрөлд

Эрэгтэй- нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч, дэд ахлагч Мөнх-Очирын Мөнгөнжавхаа

Эмэгтэй- 113 дугаар ангийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Батбаярын Хорлоогарав,

Цэргийн дүрмийн мэдлэг төрөлд

Эрэгтэй- Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Батсайханы Жамба,

Эмэгтэй- Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Бадамсүрэнгийн Батчимэг нар тус тус тэргүүлж шагналаа гардан авлаа.

Багаар ажиллах чадвар тэмцээний төрөлд тэргүүн байрыг нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлагч нарын баг, дэд байрыг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ахлагч нарын баг, гуравдугаар байрыг Увс аймгийн Онцгой байдлын газрын ахлагч нарын баг эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top