1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Увс, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 23, 25-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Есөнбулаг багийн “Шинэ суурьшлын бүс” цэвэрлэх байгууламж шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 6.1 км замыг туулан 13:16 цагт очиход цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэршүүлэх 45 тн-ийн багтаамжтай хуванцар сав шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 4 дүгээр хорооны 45 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:46 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хороонд сургуулийн гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 02:49 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:57 цагт очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 40 дүгээр хорооны Баянхошууны 36 дугаар гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:27 цагт очиход иргэн Т-ийн 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт багийн газрын тосны “Тамсаг 21 дүгээр талбай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/-т өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 09.20-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилчдыг 12:30 цагт очиход иргэн Г-ийн 30 тн өвс ачсан “HUBEI RUNLI JDF5242” загварын ачааны автомашин шатаж байсныг 5 цаг 20 минут ажиллаж унтраасан. Халхгол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид очиж үзлэг шалгалт хийсэн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны 19 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 15:38 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 15:51 цагт очиход иргэн А-гийн 2 метрийн урттай хашаа, 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны Тахилтын 62 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:30 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 18:54 цагт очиход эзэнгүй айлын хашаанд 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум. Согоот 3 дугаар багийн “Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 198 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/-т өвс шатаж гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 22:36 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цэнхэрмандал сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 01:43 цагт очиход тус сумын харьяат малчин Н-ийн 28 тонн өвс шатаж байсныг 5 цаг ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.20-ны өдрийн 08:00 цагаас 15:11 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл 12 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрөөс 09.20-ны өдрийг дуустал нийт 9 өдөр зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо “Өндөөгийн гарам”, “Халгайтын-Ам”-ны задгайд 4 хүн зугаалж явснаас иргэн М нь “Тэрэлж” голын усанд ороод живсэн гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид 19:26 цагаас 20:36 цаг хүртэл тус дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн М/34 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 км газар голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Зам, тээврийн осол: Төв аймаг, Сэргэлэн сум. Хайрхан багийн “Долоон” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 26 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км /-т зам, тээврийн осол болж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 20:08 цагт очиход Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Hijet Truck” загварын бага оврын ачааны автомашин /2 зорчигчтой/, иргэн Б-ын “HFC1091” загварын том оврын ачааны автомашин /3 зорчигчтой/-ны араас мөргөж иргэн Б/48 настай, эрэгтэй/, Б /38 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 33 минут ажиллаж эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум. Өвгөд багийн “Бэлчээр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 163 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин Б нь 09.18-ны өдрийн 23:00 цагийн орчим ар гэрийнхэнтэйгээ маргалдаж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд малчин Б/38 настай, эмэгтэй/-ыг 09.19-ний өдрийн 19:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.20-ны өдрийн 12:35 цагт гэрээс нь урд зүгт 2 км зайтай “Сонгинотын гав” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг: 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” гэдэг газарт 3 хүн самарт явснаас иргэн У нь 09.08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг 09.20-ны 17:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:52 цагт очиход Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/ нь Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болсон байсан тул 09.21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Бусад төрлийн осол:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хорооны “Дарь-Эхийн станц”-ын автобусны буудлын авто зам дагуу бохирын шугамын хоолойн холболт хийж байсан 1 хүн шороонд дарагдсан гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 17:42 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан Б/47 настай, эрэгтэй/ нь 4 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдсан байсныг 20 минут ажиллаж гарган нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР