Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох III шатны үзлэг үргэлжилж байна

09-27-8.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох III шатны үзлэг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн явагдаж байна. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах чиглэлийн мэргэжлийн төв байгууллагуудын хурандаа ба түүнээс дээш зэрэглэл бүхий албан тушаалд ажиллаж буй ахлах, дээд офицерууд сэтгэл зүй, ёс зүйн байдал, цэргийн дүрмийн мэдлэг, биеийн зохистой харьцааны үзлэгт хамрагдсан бол өнөөдөр бие бялдрын бэлтгэлжилтийн үзлэгт хамрагдлаа.

Тус үзлэг ирэх сарын 9-13-ны өдрүүдэд Монгол орны баруун, зүүн бүсэд байрлах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үргэлжилнэ.

scroll to top