Зарлан мэдээлэх дуут дохиогоор бэлэн байдлаа шалгалаа

9X1A2146.jpg

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг. Энэ дагуу өнөөдөр 16.00 цагаас улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Уг сургуульд ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж, Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ.

9X1A2003 9X1A2004 9X1A2005 9X1A2016 9X1A2019 9X1A2039 9X1A2067 9X1A2070 9X1A2081 9X1A2123 9X1A21269X1A2150

scroll to top