Алба хаагчид спортын таван төрлөөр өрсөлдөнө

DSC7063-7.jpg

Онцгой байдлын байгууллагын 2023 оны спортын олон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож тамирчдад амжилт хүсэв.

Тэрбээр, энэ тэмцээнд Онцгой байдлын алба хаагчид идэвхтэй оролцож, үе тэнгийн залуусын спортоор өрсөлдөх явдал уламжлал болж нэгэнт тогтжээ. Зөвхөн алба дотроо өрсөлдөхөөс гадна төрийн цэргийн болон тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зохиогддог тэмцээнд амжилттай оролцож албаны нэр хүндээ өндөрт өргөж яваа. Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ гаргаж яваа тамирчид ч олон бийг дурдав. Тэмцээнд найман багийн 300 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

Волейбол, практик буудлага, хүчний цогцолбор, усанд сэлэлт, багийн буухиа гэсэн таван төрлөөр явагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top