1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт бороо орж, бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 19 дүгээр хорооны “Оймон” барилгын гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:28 цагт очиход тус барилгын гадна хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хорооны “Сэлбэ” зуслан явах замд эзэнгүй айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 13:24 цагт очиход иргэн Б-гийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 10 дугаар хорооны Зүүн Баян-Уулын 33 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:00 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Баянхан багийн 4 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:12 цагт очиход иргэн Б-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Бүргэд 11 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 00:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 00:43 цагт очиход иргэн З-ийн 2 давхар тоосгон байшингийн 2 дугаар давхарт буйдан шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хорооны Шархадны 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 01:48 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 02.01 цагт очиход иргэн М-ын 8х9 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. 4 дүгээр багийн “Цагаан бүргэд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 10.09-ний өдрийн 06:42:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 06:51 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Увс аймаг, Тариалан сум. Мянган 3 дугаар багийн “Тээлийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т шатахуун тээвэрлэгч автомашин автозамын хажуу руу унаж осолдсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 09:46 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тн шатахуунтай “Хово ZZ5317” загварын автоцистерн /3 зорчигчтой, цистерний чиргүүлтэй/ автозамын хажуу руу унаж 10 тн орчим шатахуун асгарсан байсныг 4 цаг 19 минут ажиллаж бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлэн авто өргөгчөөр татаж босгосон. Тус автоцистернд зорчиж явсан иргэн У/33 настай эрэгтэй/, Х/33 настай, эрэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/ нарыг Эмнэлгийн байгууллага авч явсан.
Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхний хамт тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.07-ны өдрийн 09:10 цагаас 19:00 цаг хүртэл “Дагиналтай” нуурын усанд завиар урсаж, 6 удаагийн шумбалт хийж, “Гуваа” гэдэг газар автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд ар гэрээс нь дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 10.05-ны өдөр хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт тус сумын харьяат Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.08-ны өдрийн 10:01 цагаас 17:20 цаг хүртэл Номгон багийн “Дэрстэй хошуу” гэдэг газраас “Хар-Усан тохой” гэдэг газар хүртэл усаар нийт 37 км-т завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг зогсоосон.
Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 21 дүгээр хорооны Горькийн 19 дүгээр гудамжинд сэтгэцийн өөрчлөлтэй иргэн нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:27 цагт очиход Дорноговь аймгийн харьяат иргэн А/34 настай, эмэгтэй/ 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 20 минут ажиллаж гарган нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР