НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР ШАЛГАРЛАА

2-1.jpg

Онцгой байдлын байгууллагын 2023 оны спортын олон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Багийн буухиа төрөлд III байр- Үндэсний аврах бригад, 112,113,179, 186 дугаар ангийн баг тамирчид, II байр- Хойд бүсийн баг тамирчид Тэргүүн байр- Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол Хүчний цогцолбор төрөлд III байр- Нийслэлийн Онцгой байдлын газр II байр- Өмнөд бүс Тэргүүн байр- Хойд бүс.

Усанд сэлэлтийн төрөлд мэлхий сэлэлтийн 50 метрийн төрөлд III байр- Нийслэлийн Онцгой байдлын газрын тамирчин Д.Төрсүлд, II байр-ОБЕГ-ын тамирчин Ш.Даваадорж, Тэргүүн байр хойд бүсийн тамирчин Б.Дамбаацэрэн шалгарлаа. Өврөөр сэлэлтийн 100 метрийн төрөлд III байр-Үндэсний аврах бригадын тамирчин Г.Мөнгөншагай, II байр- 09,111,121 дугаар ангийн тамирчин Л. Золбоо, Тэргүүн байрыг Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Л.Тамир. Өврөөр даллах 50 метрийн төрөлд III байр-Өмнөд бүсийн тамирчин Б.Уянга, II байр-НОБГ-ын тамирчин А.Мөнхтуяа, Тэргүүн байрт- Хойд бүсийн тамирчин Г.Уртнасан. Усны гүний шумбалтын төрөлд III байр-Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Б.Ганболд, II байр-Өмнөд бүсийн тамирчин Ш.Чимэддорж, Тэргүүн байрт-Баруун бүсийн тамирчин С.Мөнхбат нар тус тус шалгарлаа.

Практик буудлагын төрөлд 1,2,3 дугаар дасгалын дүнгээр Эрэгтэй III байр-Хойд бүс багийн тамирчин Э.Галбадрах, II байр-Баруун бүс багийн тамирчин Г.Нямбаяр, Тэргүүн байрт- НОБГ-ын тамирчин О.Эрдэнэбулган. Эмэгтэй III байр-Хойд бүсийн тамирчин Д.Болорцэцэг, II байр-09,121,111 дүгээр ангийн тамирчин М.Бямбасүрэн, Тэргүүн байрт- Үндэсний аврах бригад, 112,113, 179,185 дугаар ангийн тамирчин Г.Отгонгэрэл. Практик буудлагын багийн төрөлд III байр-Хойд бүс, II байр-Баруун бүс, Тэргүүн байрт-НОБГ-ын баг тамирчид тэргүүллээ.

Волейболын эрэгтэй төрөлд III байр-М.Содномдорж ахлагчтай Хойд бүсийн баг тамирчид, II байр- Б.Нямцогт ахлагчтай Үндэсний аврах бригад, 112,113, 179,185 дугаар ангийн баг тамирчид, Тэргүүн байрт- Н.Төрбат ахлагчтай НОБГ-ын баг тамирчид. Волейболын эмэгтэй төрөлд III байр-Э.Сугирзав ахлагчтай Өмнөд бүсийн баг тамирчид, II байр-Н.Наранзун ахлагчтай НОБГ-ын баг тамирчид, Тэргүүн байрт- Б.Анхзул ахлагчтай Хойд бүсийн баг тамирчид тус тус шалгарав.

Онцгой байдлын байгууллагын олон төрөлтийн тэмцээний байгууллагын нэгдсэн дүнгээр III байр-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа М.Адъяабаатар ахлагчтай Өмнөд бүс, II байр-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар ахлагчай Хойд бүсийн баг тамирчид, Тэргүүн байрыг Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан ахлагчтай НОБГ-ын баг тамирчид тус тус эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top