Өнөөдөр “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон бусад эрүүл мэндийн аюулын үеийн бэлэн байдал, химийн ослын хариу арга хэмжээ” Р87 бүсийн төслийн уулзалт зохион байгууллагдлаа. Уулзалтанд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, Р87 төслийн багийн ахлагч Эндрю Проудлав,
зөвлөх Марк Сэлтэр, зөвлөх Ракел Дуартэ-Дэвидсон нар оролцлоо.
Уулзалтаар 2024 оны бүсийн дадлага ажилд хамтран ажиллах, бэлтгэл ажлаа хангах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Түүнчлэн төслийн багийн гишүүд Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн хими, цацраг, галын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ташрамд дурьдахад уг төслийн хүрээнд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс удирдлага, харилцаа холбоо, химийн ослын хариу арга хэмжээний чиглэлээр хоёр сургагч багш бэлтгэгдэж байгаа бөгөөд үндэсний сургалтыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.