Өсвөрийн аврагч:Багануур дүүргийн “Дөл” бүлгэм улсын аваргаар тодорлоо

IMG_4867.jpeg

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга уралдааныг хоёрдахь удаагаа зохион байгууллаа.

Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан зургаан багийн 50 орчим өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолт, гал унтраах цэг гэсэн нийт 7 цэгт даалгаврыг гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр  гутгаар байрт Баруун бүсээс шалгарсан Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын II сургуулийн “Шонхор” баг, дэд байрт Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын I сургуулийн “Шонхор” бүлгэм шалгарсан бол тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Багануур дүүргийн ерөнхий боловсролын 66 дугаар сургуулийн “Дөл” бүлгэм шалгарч, “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга шалгаруулах уралдааны  аваргаар тодорлоо.

Өсвөрийн аврагч ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, хүнлэг энэрэнгүй, сэтгэл зүйн хувьд хүчтэй, эх оронч үзэлтэй хүүхэд залуусыг бэлтгэх, ирээдүйн мэргэжлээ сонгоход түлхэц болдог гэдгээрээ энэхүү уралдаан онцлогтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top