АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нд нутгийн зүүн хэсгээр  зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. 20-ноос ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 42 дугаар хорооны “Шинэ-Үе” хотхонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:18 цагт очиход 4х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 19 дүгээр хорооны “Номуун” эмнэлгийн хойд талд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:47 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 8 дугаар багт байрлах нүүрсний уурхайд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:05 цагт очиход уурхайн Уулын 3 дугаар хэсгийн 50х20 метрийн хэмжээтэй мөргөцөгт нүүрс уугиж байсныг 10 цаг 49 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Оюут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:28 цагт очиход 6х3 метрийн хэмжээтэй модон байшингийн галлагааны хэсэг болон хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хорооны Ар гүнтийн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 19 км замыг туулан 16:18 цагт очиход иргэн А-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Тарвагатай багийн “Нарийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 193 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 10.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 21:20 цагт очиход иргэн У-ийн суудлын автомашин бүрэн шатсан байсан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Төгөл багийн Төгөлийн 5Б дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:47 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х3 хэмжээтэй амбаарт эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Хэнтий аймаг, Батноров сум. Бэрх 7 дугаар багийн “Суварга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 73 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км, Бэрх тосгоноос урд зүгт 15 км/-т Хээрийн түймэр гарсан гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран 15 минут ажиллаж 16:05 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Бэрх хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 24 га орчим талбай шатсан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь 10.05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтээс 10.10-ны өдөр тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.17-ны өдрийн 12:21 цагаас 18:20 цаг хүртэл Хушаат сумын “Хушаатын гүүр” гэдэг газраас Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэл “Орхон” голын усаар 64 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top