АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Төв аймагт бага зэрэг цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Халх гол орчмоор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн  нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…+7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар зарим үед 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хорооны “Шархад”-ны 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 12:45 цагт очиход иргэн О-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хорооны “Бармаш”-ийн 1 дүгээр гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:40 цагт очиход иргэн Г-ын хашаанд шар өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

Архангай аймаг, Цэцэрлэг сум. Хонгор багийн “Монхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ амбаар шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Н-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар 13:56 цагт шатсан тухай мэдээллийг Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газраас 18:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Гавшгай багийн “Дөмбөн” хорооллын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:00 цагт очиход иргэн О-ийн 4 ханатай гэр, иргэн Э-ын 6 ханатай гэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 21 дүгээр хорооны “Бага дарь-эх”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:39 цагт очиход иргэн М-ийн 22х15 метрийн хэмжээтэй 4 давхар байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хорооны Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 19:00 цагт очиход иргэн У-ийн 20х10 метрийн хэмжээтэй ашиглагддаггүй агуулахын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 21 дүгээр хорооны 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:25 цагт очиход иргэн Г-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

Дорноговь аймаг, Сайншанд сум. 4 дүгээр багийн “Өндөр дов”-ын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 19:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 19:37 цагт очиход иргэн Б-ын 6 ханатай гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 5 дугаар багийн “Сариг” хорооллын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 23:03 цагт очиход иргэн  А-ын 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум. Эрээн багийн “Хар-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 16 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг  10.18-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдтэй хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10.19-ний өдрийн 02:40 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 75 га талбай өртөж шатсан. 

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 5 дугаар хорооны “Жаргалант”-ын 28 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг иргэн Д/32 настай эрэгтэй/ суудлын автомашинаар мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь 10.05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтсээс 10.10-ны өдөр тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.18-ны өдрийн 12:21 цагаас 18:20 цаг хүртэл Хушаат сумын “Хушаатын гүүр” гэдэг газраас Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэл “Орхон” голын усаар 64 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.19-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top