Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цасанд саатсан: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр багийн нутаг “Бураат”-ын давааны зам цасан шуурганы улмаас хаагдаж 4-5 автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.3.26-ны өдрийн 10:22 цаг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, зам ашиглалтын “Жол” ХК-ийн 2 иргэн, 1 автомашин нийт 11 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 15 зорчигчтой 97-37 БӨА, 09-35 БӨТ, 36-56 БӨТ улсын дугаартай “Портер” загварын автомашин, 60-63 БӨА, 40-32 БӨА улсын дугаартай “УАЗ-469” загварын автомашин, 98ОНС22 улсын дугаартай “Камаз-м” загварын автоцистерн нийт 6 автомашиныг цасанд боогдсон байсныг гаргаж, замыг бүрэн цэвэрлэж саадгүй зорчихоор болгосон.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайн 57 дугаар амд 1 иргэн уначихлаа гаргаж өгөөч гэсэн дуудлагыг 2016.03.27-ны өдрийн 02:56 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа УУАА-ийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 90 метрийн гүнээс 2016.03:27-ны өдрийн 03:23 цагт иргэн Г /35 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн моорогт хүлээлгэн өгсөн.

2.Аюулт үзэгдэл талаар:

Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Хөвсгөл аймгийн Ханх сумын “Турга” гэдэг газарт /У-100087I00//, Ө-51008I00///  2016.03.26-ны өдрийн 15:05:43 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээллэсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч Ж.Баясгаланаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгдсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авч. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Сүүл толгой” гэдэг газар 2016.03.18-ны өдөр малчин Т-гийн 7 хонь, Н-ийн 5 хонь, нийт 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;  

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Цагаан шувуут” гэдэг газар  2016.03.17-ны өдөр малчин С-ийн 29 хонь, Дөрвөлж багийн “Хар чулуут” гэдэг газар  малчин П-гийн 20 хонь, Б-гийн 51 хонь, нийт  100 хонь өвчилсөныг тусгаарлан, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.03.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;         

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦТЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтын-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь, мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонинд  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦТЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонинд 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонинд 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 7 хонинд 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонинд 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурганд 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Модот хамар” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.03.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” өвчин болох нь;      

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7  багийн “Найрамдал” гэдэг газар малчин Н-ийн 11 адуу 2016.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Адууны-Ям” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг  устган аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн гол”  гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;  

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Өндөр толгой” гэдэг газар малчин О-гийн 1 нохой 2016.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Хар хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 хонь 2016.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин У, Б нарын 2 үхэр 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг “Гурван худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 тэмээ 2016.03.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Баяндэнжийн 4-ийн Задгайд малчин Л-ийн 1 үхэр 2016.03.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.26-ны өдрийн 20:33 цаг хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн зүгт 23 км-т, “Тарни” багт өвөлжөө, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.26-ны өдрийн 14:10 цаг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 19 дүгээр ангийн 5 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top