АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээрд 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +4+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15+20 градус, бусад нутгаар +11+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, +14+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 29-ний өдөр Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-ны өдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 27-ны өдөр Алтайн салбар уулсаар, 28, 29-ний өдөр нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -12-17 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2+7 градус, өдөртөө +14+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Хабитатын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 11:07 цагт очиход тус тоотод иргэн Х-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Тавагтай багийн Нуурын 3 дугаар хэсэг задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 11:22 цагт очиход иргэн Т-ийн 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, “Кувейтын-Ам” гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 12:11 цагт очиход 0.5 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 17:49 цагт очиход тус тоотод иргэн Э-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 6 дугаар хороо, Нүхтийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:48 цагт очиход тус тоотод иргэн Ч-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. Бахлаг багийн “Хэцүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 50 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн А-ийн 9х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 5 дугаар  багийн Хүнсчдийн 5 гудамжинд байшин шатаж гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн  алба хаагчид 3 км замыг туулан 18:30 цагт очиход тус тоотод иргэн У-ны 6х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний хэсэг шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Дархан-Уул багийн “Хөгжил” хорооллын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна  гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 01:06 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:10 цагт очиход тус тоотод иргэн О-ын 13х14 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 04 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хороо, Баганарангийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 03:47 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход 7х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 4х6 метрийн хэмжээтэй гарааш бүрэн  шатаж байсныг 04:50 цагт тархалтыг зогсоож,  06:30 цагт бүрэн унтраасан. Нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажилласан. Уг гал түймэрт нийт 7 хүн өртөж нас барсан тул хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Иргэдийн мэдээллийг тодруулж байна. 

Ой, хээрийн түймэр: Архангай аймаг, Цэнхэр сум. Цэнхэр багийн “Овгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 65  км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн алба хаагчид сумын мэргэжлийн анги, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж мөн өдрийн 16:05 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 19:45 цагт бүрэн унтрааж, Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай шатсан.   

Дорнод аймаг, Чулуунхороот сум. Галуут багийн “Хөх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 310 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 75 км-т/ Монгол Улсын хилийн 910 дугаар тэмдэгтийн орчим хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Хилийн  цэргийн 0275 дугаар ангийн 5 дугаар заставын алба хаагчид Чулуунхороот сумын мэргэжлийн анги, Дашбалбар сумын мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран мөн өдрийн 17:30 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 800 га орчим талбай шатсан.

3. ГЕОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ          

Газар хөдлөлт: Дундговь аймаг, Дэлгэрцогт сум. Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ 10.25-ны өдрийн 23:21 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top