“Эрүүл агаар-Эрч хүч” өдөрлөг болов

9X1A2409.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, харьяа нэгж анги, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтсүүдийн дунд зохион байгуулагдсан “Эрүүл агаар-Эрч хүч-2016” өдөрлөг энэ сарын 25-нд амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөгийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, харьяа нэгж анги, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтсүүдийн нийт есөн баг уулын оргил булаалдах, хөгжөөнт буухиа, хийн буудлага гэсэн гурван төрлөөр хурд хүч, цэцээ сорьсон юм.

Ингээд уулын оргил булаалдах тэмцээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс аваргалж, Аврах тусгай ангийн баг тамирчид удаалав. Харин хөгжөөн буухиа тэмцээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид түрүүлж, нийслэлийн Аврах ангийн баг удаалсан бол хийн буудлагын төрөлд нийслэлийн Аврах анги түрүүлж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлстийн баг хоёрт орлоо.

9X1A2239 9X1A2252 9X1A2259 9X1A2272 9X1A2273 9X1A2315 9X1A2366 9X1A2454 9X1A2548

scroll to top