Ахмад Т.Өсөхжаргал дэд профессор цол хүртлээ

397951069_730253739129855_8301028208688467029_n.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд секторын эрхлэгч, доктор (Ph.D), ахмад Т.Өсөхжаргал эрдмийн дэд профессор цол хүртлээ.

Доктор (Ph.D), дэд профессор, ахмад Т.Өсөхжаргал нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын их, дээд сургуулиудад найман жил багшилсан бөгөөд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд зургаа дахь жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд хэл-соёл, орон судлал, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага дөрөв, судалгааны тайлан 11, эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадад 23-ийг бичиж хэвлүүлсэн. Мөн магистр, докторыг удирдан ажиллаж байна.

scroll to top