Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагч-тэсэлгээчин нарын сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.
Үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодисын хэрэглээ, түүний ангилал, нэр төрөл, шинж чанарын талаар мэдлэг олгох зорилготой тус сургалтад 53 алба хаагч хамрагдсан юм.
Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар ШУТИС-ийн багш нар тэсэлгээний ажил үйлчилгээ зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, хэрэглээ, түүний ангилал зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, тэсрэх материалын үйлдвэрүүдтэй танилцан, дадлага, сургууль хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.