ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор Тайландын Хаант улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан “Хямралын нөхцөлд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хамгийн бага анхны тусламжийн багц” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад өнгөрөгч аравдугаар сарын 23-28-ны өдрүүдэд оролцоод ирлээ.
Сургагч багш бэлтгэх сургалтад Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтэн Б.Цэдмаа, Иран, Вьетнам, Индонез, Шри-Ланка, Камбож, Тайланд, Лаос, Мьянмар, Фижи, Малайз, Энэтхэг, Бангладеш зэрэг дэлхийн 12 улсын төлөөлөгчийн хамт оролцсон байна.
Энэ үеэр улс орон бүр “Хямралын нөхцөлд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хамгийн бага анхны тусламжийн багц” сэдвийн хүрээнд зохицуулалт, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирусын халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах, эх, нярайн эндэгдэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн цогц үйл ажиллагааг нэгтгэх, залуучууд ба онцгой байдлын үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрүүлжээ.
Монгол Улсаас оролцсон алба хаагчид “Хүсээгүй жирэмлэлтээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд онол, дадлага, хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ илэрхийлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.