“Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-ийн мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийж, сургагч багш нарыг бэлтгэлээ

viber_image_2023-11-03_11-48-56-253.jpg

Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын нэг болох “Холбоо, зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг нэмэгдүүлэх” нь зорилтын хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Энэ хүрээнд ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн мэргэжилтнүүд “Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-ийн мэдээллийн санд 2023 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдсон 1170 гамшиг, аюулт үзэгдэл ослын мэдээллийг нөхөн бүрдүүлэх ажлыг НОБГ-т зохион байгууллаа.

Нөхөн бүрдүүлэлтийг хийхдээ улсын болон нийслэл гамшгийн нөхцөл байдлын хоногийн мэдээнээс гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээлэл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тохиолдлын дугаар, байршлын координат, өмчийн хэлбэрүүдийг нэгтгэн байршуулсан байна.

 Мөн энэхүү ажлын хүрээнд НОБГ-ын есөн дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарыг сургагч багшаар бэлтгэснээр өдөр тутамд тохиолдож байгаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийг бүртгэн, гамшгийн мэдээллийн санг тухай бүр баяжуулан ажиллаж байна.  

 Гамшгийн орон зайн мэдээллийн систем нь гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг зураглан, удирдлага, шийдвэр гаргагч нарыг шуурхай, үнэн зөв мэдээллээр хангах, гамшгийн сэдэвчилсэн мэдээллийн санг бүрдүүлэх ач холбогдолтой зургийн систем юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top